
Шаргалжуутын тухай
Шаргалжуутын рашаан орд нь Хангайн нуруун энгэрт Далайн түвшнээс дээш 2150м өндөрт байрладаг. Нийт 4 га талбайг хамран урсах 300 гаруй булаг бүхий уг халуун рашааныг 17 дугаар зуунд Монголын ууган оточ Ламынгэгээний анхдугаар дүр нээн илрүүлж, 3 жилийн турш судлан анх эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1954 онд анх сувиллын газар үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 69 жил үйл ажиллагаагаа явуулж байна.